Thank you…

Нүүр хуудас No Comments

 

Баярлалаа  найзуудааа

Би чадна төвийн үйл ажиллагаанд тус дэм үзүүлсэн бүх хүнд баярлалаа.  Сайхан сэтгэлт андууд, алс хол суугаа хүнлэг сэтгэлт залуусын ачаар тус төвийн үйл ажиллагаа сайн явагдаж байгаа гэдгийг үүгээр уламжлан хэлэхэд таатай байна. Тиймээ бид нэг сувгийн , нэг сэтгэлтэй тийм л сайхан хүмүүс. Та нараараа бахархаж байгаа шүү. Хүүхдийг бодож байгаа тэр гэрэл гэгээтэй сэтгэл чинь тэднийг ирээдүйн та нар болгож байгаа шүү ….

Хүүхдүүд мааньч та бүхэндээ баярлаж байгаагаа үгээр илэрхийлж тэр сайхан цагаан сэтгэлээрээ “баярлалаа ах эгч нараа “ хэмээн дамжуулсан юмаа.. Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас, бид түүн дээр сайхан бичиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.  /Обдоо/  

Хүүхдийн сэтгэлд нар мандахад нүдэнд нь гэрэл цацардаг

Нүүр хуудас No Comments

Эхний тэмцээн нь АХА.

 Тэмцээний ялагч: Мижиддоржийн Балжинням. 11 настай. 102 дугаар сургуулийн 6а ангид сурдаг. Зарим асуултуудыг нь мэддэг юм шиг мөртөө санаанд ерөөсөө орж ирэхгүй байсан. Хамгийн сүүлд багш “Долоо хэмжиж ………….” дараа нь юу гэдэг вэ гэсэн чинь яагаад ч юм бэ, 1 нугал гэж санаанд ороод байсан. Тэгээд бодоод байсан чинь нээрээ 1 огтол гэдэг санагдсан. Манай найзуудаас анх төвд бүртгүүлээд энд их гоё гэсэн болохоор нь би саяхандаа энд   бүртгүүлсэн. Үнэхээр их зүйл сурч чадна гэж бодож байгаа.

 Багуудын хооронд тэмцээн ширүүн болов.

 Нэгдүгээр баг.  Багаар хуваагдсаны дараа шүүгч нар энэ нэг ангийн хүүхдүүд нэг баг болчихсон юм биш үү гэсэн. Үнэндээ бидний нэг нь 3 нөгөө нь 4 хамгийн том нь 6 дугаар ангид сурдаг. Харин нуруугаараа бол ойролцоо шүү. Бас дээр нь бид нэг гудамжинд амьдардаг болохоор энэ төвд бөөнөөрөө явахыг эцэх эхчүүд маань зөвшөөосөн юм.

 Хоёрдугаар баг.  Бүх хүүхдүүд багт хуваагдаад үлдсэн нь бид. Дандаа жаахан хүүхдүүд нь нэг баг болсон байна гэж шүүгчид хэлсэн. Үнэндээ нуруу намханаас өөрөөр жижигдэхгүй шүү.Хараарай бид үзүүлээд өгнө өө. Манай багийн ахлагч энэ төвийн хамгийн анхны үйлчлүүлэгч О.Энхбат.

Гуравдугаар баг. Манай багийн хамгийн холимог баг. Бид 3, 4, 6 дугаар ангид сурдаг бөгөөд хүйсийн хувьд 2 охин 2 хүүтэй. Тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид байх болноо.

  Хоёр дахь тэмцээн нь үгийн сүлжээ таах

1 дүгээр баг. Шүүгч нар биднийг багаар хэрхэн ажиллахыг ажиглахын хамтаар бас ойлгохгүй зүйлийг маань тайлбарлаж өгч байлаа. 

2 дугаар баг. Эхлээд харандаагаар бөглөж байгаад зөв гэж үзэхээрээ балаар бичих нь зөв юм билээ. 

3 дугаар баг. Цаг дөхөх тусам бид их сандарч байсан шүү.  З- гаар эхлээд н-ээр дууссан Богд уулын ямар  толгой байдаг юм болоо гээд бид санахгүй байсан. Бүүр өөрсдөө зохиогоод Загдан гэж хүртэл нэрлэх гэж байсан гээч. Харин дараа нь Зайсан гэж таасан чинь Жамьяандорж би өмнө нь хэлсэн ш дээ гээд зүтгээд байсан шүү. Цаг дуусахад бид бүрэн хийж гүйцээгүй байсан. Бусад багууд яасан бол?

 1 дүгээр баг. Бид чадсан шүү. Үгийн сүлжээ таах тэмцээнд бид яллаа. Бид хамгийн мундаг нь.

 Шүүгчид ажлаа хийж байна. Чимээгүй.

Сүүлийн тэмцээн: Баг бүрээс нэг хүүхэд гарч бусдад үг эхлээд үгээр тайлбарлаж, дараа үйл хөдөлгөөнөөр дүрсэлж таалгасан.

3 дугаар баг. Э.Жамьяндорж /12 настай, 102 сургууль, 6а анги/: Би шавар зуураад л тоосго өрөөд л байсан. Тэгсэн эд нар ойлгодоггүй. Уг нь барилгачин гэсэн үг байсан л даа. Хүн зөндөө олон тоосго өрөөд байхад чинь харахгүй л байгаам даа.

Оноо тэнцсэн тул үлдсэн 2 багийнхан сугалаа сугалж дахин өрсөлдөв.

Э.Энхтүвшин /10 настай, 102 сургууль, 4г анги/: Багачуудын багт яадаг ч байсан бууж өгөхгүй ээ. Тэмцээн ч улам бүр өрсөлдөөнтэй болж байна даа. Шүүгч нар хүртэл бүгд босоод ирчихсэн. Бүх хүмүүс инээлдээд л. Ичих ч өнгөрсөн яаж сайн ойлгомжтой тайлбарлах вэ? Өрсөлдөгч багтаа л бууж өгөхгүй юм шүү.

О.Энхбат /8 настай, 48 сургууль, 3д анги/: Эднийд манайхаас амархан зүйл ирчихээгүй байгаа, харчих юмсан.  За тэр хараа биз. Биднийг “багачууд” гээд байлуу. Бид ялчихлаа шүү дээ.  Би чадна төвийн №1 Бүртгэлтэй, өдөр болгон Заавал ирдэг. Өглөө аав  хүргэж, орой ээж ирж авдаг. Би бүгдийг чаддаг мундаг хүн болноо.

 Багачуудын баг: Долоо хоног бүрийн Бямба гаригт тэмцээн болно гэсэн. Бид дандаа ялж байх болно. Биднийг дэмжээрэй.

 Энхбатын ээж: Би хүүгээрээ бахархаж байна.

  Шүүгчид эцсийн дүн гаргаж байх хооронд бид 2 багштайгаа хамт зураг авахуулав.  Багш нар маань дараагийн тэмцээн Монголын түүх, ёс заншилын сэдвээр болно гэсэн. Эртнээс унших юм шүү. Гэхдээ номын санд маань энэ чиглэлийн ном бараг байхгүй байсан даа. Яанаа.

Шүүгчид дүнгээ танилцуулав. Эцсийн дүнд “багачууудын” баг яллаа.

 Бүгд л ялагчдад баяр хүргээд л. Ялагчид бас шагналтай.

Мижиддоржийн Балжинням: Шүүгч миний бэлгийг өөрөө авна гээд би их айсаан. Тэгсэн тоглож байсан юм билээ.

 Гэхдээ бүх хүүхдэд бас бэлэг өгсөн шүү.  

Ирэх Бямба гариг хурдан болоосой. Ямар хүмүүс шүүгчээр ирэх бол?

Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.

 ДАРЬ ЭХ ДЭХ “БИ ЧАДНА” ХҮҮХДИЙН БИЕ ДААН ХӨГЖИХ ТӨВИЙН ХАМТ ОЛОН

 

Хүүхдийн бие даан хөгжих төвд шаардлагатай байгаа материалын жагсаалт

Нүүр хуудас No Comments

Хүүхдийн бие даан хөгжих төвд шаардлагатай байгаа материалын жагсаалт

1.     Зайлшгүй шаардлагатай сэтгүүлүүд

a.       Би өөрөө                                              2200

b.       Game world                                          5800

c.       Миний компьютер                               3600

d.       Соёл урлагийн мэдээлэл                       1200

e.       Хурд хурд автомашин сонирхогчдод   5000

f.        Хүүхдийн нэвтэрхий толь                    3900

g.       Шидэт квадрат /багачуудын/              1300

 

2.     Шинжлэх ухаан танин мэдэхүйн ном

a.       Аз жаргалын 10 нууц                           2000

b.       Алдаагаа засцгаая                               4500

c.       Амжилтанд хүрэхийн нууц                   2000

d.       Бидний амьдралыг өөрчлөх 10 алхам  5500

e.       Ванга                                                   2500

f.        Газрын зургийн үүсэл                          2500

g.       Дейл Карнеги 1, 2, 3                             11000

h.       Дэлхийн Гайхамшигт тааврууд            3800

i.         Дэлхийн шилдэг тааврууд                    3800

j.         Леонардо да Винчи                              2650

k.       Монтень Сонгомол эсээнүүд               7000

l.         Монгол түмний өвөрмөц яриа              5000

m.     Нострадамус                                       4500

n.       Өөрийгөө танихуй                                5500

o.       Хорвоотой зохицон амьдрахуй 4500

p.       Хүссэндээ хүрцгээе                             4500

q.       Цэцэн мэргэний нэвтэрхий толь            7000

3.     Математик, IQ- ийн ном

a.       Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх гарын авлага         3800

b.       Математик бодлогын хураамж 1-11р анги                  4180

c.       Оюун цэнэглэх 1-100 бодлого                                      3000

d.       Сэтгэн бодохуй                                                            5000

e.       Сэтгэлгээ хөгжүүлэх 60 бодлого                                  4000

f.        Тархины хүчин чадлаа дээд зэргээр ашиглая              5000

g.       IQ тест 1-2,3-4,5-6,7-8 анги                                          2800

h.       Хэвшмэл сэтгэлгээнээс чөлөөлөх бодлогууд                3500

i.         Шатар ба шатрын математик                                                 5800

j.         IQ тест 4 цуврал                                                          8000

k.       2*2=6 буюу суут 60 сэтгэгч                                         8000

l.         Монголын нууц товчоо                                               

 

 

 

4.     Толь бичиг, гадаад хэл сурах бичиг

a.       Англи хэл өөрөө сурах бичиг                                       6500

b.       Англи хэлээр зөв унших дүрэм ба дасгалууд               2500

c.       Англи хэлний 3 түвшинтэй дүрмийн сорилтууд           2500

d.       Англи хэлний үйл үгийн цагууд                                    5000

e.       Англи орос хэлийг өөрөө сурах бичиг                          10000

f.        Монгол- Англи ярианы дэвтэр                                     2000

g.       Миний анхны англи-орос-монгол толь             3000

h.       Монгол-Англи, Англи-Монгол толь ярианы дэвтэр      5000

i.         Монгол-Орос толь                                                       14000

j.         Орос хэлний дүрмийн лавлах-сургалтын хэрэгсэл       1500

k.       Өдөр тутмын англи хэлний сурах бичиг                      4000

l.         Сурагчийн англиар унших үлгэр                                  2500

m.     Эхлэн суралцагчийн Англи хэлний сурах бичиг           5000

5.     Хошин шогийн ном

a.       Бадарчингийн паян                                                      600

b.       Түмэн онигоо 1                                                            1000

c.       Түмэн онигоо 2                                                            1000

d.       Шог зураг                                                                    4500

e.       Далан худалч                                                               900

6.     Бичгийн хэрэгсэл, бусад зүйл

7.     Зургийн дэвтэр             50ширхэг                                             

8.     Будаг,                                      10ширхэг                                             

9.     Харандаа,                                5багц

10. Бийр                                         10ширхэг

11. Дэвтэр,                                     50ширхэг

12. Өнгийн цаас                             20багц

13. Бал үзэг                                   2хайрцаг

14. Цавуу                                      10ширхэг

15. Нарийн скоч                            10ширхэг

16. Балруул                                   15ширхэг

17. Балийн харандаа                      50шихэг

18. Харандаа үзүүрлэгч                2ширхэг

19. Үдээсний машин /запас/          1ширхэг, запас 5хайрцаг

20. Хуулга                        

21. Үелэх систем                          1ширхэг

22. Хавтас                                    

23. Гортиг                                     5ширхэг

24. Хавчаар                                   20ширхэг

25. Цаг                                          1ширхэг

26. Шугам                                     2багц

obod1130@yahoo.com obod1130@gmail.com hayagaar holbogdono uu?  tyynchlen

: БЗД-ийн 21-р хороо шинэ буудлын үйлчилгээний зориулалттай

          байрны 2 давхарт    Утас: 99202125, 99077969, 99775081

 

 

 

“БИ ЧАДНА” ХҮҮХДИЙН БИЕ ДААН ХӨГЖИХ ТӨВ

Нүүр хуудас No Comments

Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, боловсрох орчинг бүрдүүлэх замаар тэдний хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.  

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.

 

ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

  • Номын сангийн үйлчилгээ
    • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхсон сэдвээ судлах
    • Сонирхолтой ном унших
    • Гэрийн даалгавар хийх, хичээлээ давтах   
  • Компьютерийн сургалт
    • Өргөн хэрэглээний программ ашиглах
    • Цахим шуудан ашиглах
    • Интернэтээс мэдээлэл хайх ашиглах
  • Авъяас чадвар хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр
    • Авъяас чадварыг нээх, хөгжүүлэх
    • IQ хөгжүүлэх
    • Спорт, бие бялдарын хөгжил                      
  • Иргэний боловсрол олгох нэмэлт хөтөлбөр
    • Хүүхдийн эрх ба үүргийн харилцаа
    • Ёс суртахууны хүмүүжил олгох
    • Харилцааны соёл олгоход чиглэсэн сургалт, уралдаан, аян
  • Сонирхолтой уулзалт, ярлцлага, лекц
    • Амжилтын түүх
    • Хувь хүний хөгжил
    • Стрессгүй амьдрал
  • Хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан мэдээлэл, зөвлөгөө
    • Эрх ба үүргийн харилцаа
    • Хүмүүжил, харилцааны онцлог
    • Мэргэжил сонголт ба суралцах боломж
  • Нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр
    • Цэвэр орчинд эрүүл амьдарцгаая аян
    • Сая модны цэцэрлэг хөтөлбөр: Хүслийн мод аян
    • “Тусч хүүхэд” өндөр настанд туслах үйл ажиллагаа
  • Мэдээллийн нэгдсэн өдөрлөг                                             

 

ХЭН, ХЭРХЭН ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛОХ ВЭ?

 

Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 6-17 насны хүүхдүүд бүгд үйлчилгээнд хамрагдах эрхтэй бөгөөд 1 хувь зураг, 6-10 насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлийг /бичгээр/ авчран тус төвийн ажилтанд бүртгүүлнэ.

                                                                                                                             

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

 

11 сарын 3-ний өдрөөс эхлэн өдөр бүр             9.00 - 17.30

Хаяг: БЗД-ийн 21-р хороо шинэ буудлын үйлчилгээний зориулалттай

          байрны 2 давхарт                      Утас: 99202125, 99077969, 99775081

 

 

 

 

Хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөх нь чухал

Нүүр хуудас No Comments

Хүүхэд гэдэг бяцхан хүн эцэг эхтээ ямар энхрий, ямар ариухан гэгээн, хайр татам байдаг билээ дээ. “Анх төрсөн цагаас чинь л чамайг амандаа хийж бүлээцүүлэхээс буцахгүй, алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлэнхэн өсгөсөн” гэж аав минь байнга хэлдэг. Хайранд умбаж өссөн хүүхэд бусдад ч тийм л халуун сэтгэлээр хандаж, тусалж, өөдөөс өөд үргэлж тэмүүлж, амьдрал нь ч баян сайхан байдаг гэдэгт ээж аав хоёр маань бат итгэдэг. Тэгэж ч бид хэдийгээ хүмүүжүүлсэн. Бага балчир ахуйдаа бүх хүүхдүүд ингэж л өсдөг хэмээн сэтгэж ирсэн.

Гэвч айл өрх бүр ийм хайранд умбаж байдаггүй, хүүхэд бүр энхрийлүүлж эрхэлж өсдөггүй гашуун үнэн элгэн хайрт Монголд минь шилжилтийн хатуу ширүүн үед улам ч тод харагдаж байсан гэлтэй.

Налгар сайхан намрын тэр нэг өдөр хотын төвийн гудамжаар дүүтэйгээ энэ тэрийг хөөрөлдөн алхаж байсан сан. Гэнэт тийм гэхийн аргагүй өрөвдөлтэй дуу амар тайван сэтгэлийг цочироон хадсан. Бага насны хүүхэд айж бачимдан бархирснаа, нулимсандаа баригдсан хоёр нүдээрээ саваа бариад өөрийг нь хайр найргүй занчсан том хүү рүү ахиад цохих болов уу хэмээн бөмбөлзөн харж зогссон нь тэр олны нүдэн дээр ил байсан. Нүүр нь халтар, хувцас нь тамтаг болсон байснаас биш манай гэрийн жаахнаас ялгаагүй, дөрвөн настайгаас зайламгүй жаахан амьтныг түм түжигнэж бум бужигнасан хотын тэр гудамжинд өөр анхаарч харж, зогтуссан хүн байгаагүй. Бид хэзээ ингэж хүйтэн сэтгэлтэй болчихвоо… Яагаад өөр хэн ч анхаарахгүй байнаа гэдэг бодол толгойд хуй салхи шиг эргэлдэж, хэдэн хором яахаа мэдэхгүй зогссон сон.

Гэвч үнэндээ би ч гэсэн юу ч хийж чадаагүй. Тэр гудамжны хүүхдүүд дараа нь хаашаа явсаныг мэдээгүй. Хэрвээ болдог бол гэртээ тэр хүүг дагуулаад харих сан. Хэрвээ болдог бол нус нулимсандаа халтартсан жаахан нүүрийг нь энхрийлэн үнсэж, тэвэрч, тайтгаруулж, хооллож ундалж, цэвэрлэж асарч тойлох сон. Хэрвээ болдог сон бол… гэсэн мянган бодол өөрийгөө буруутгах сэтгэлтэй холилдон олон хоног намайг зовоосон. Тэгсгээд мартагнасан. Гэхдээ л хэзээ нэгэн цагт… гэж бодох болсон.

Тэр үед би ганцаардаж байсан. Хаашаа явж, хэнд хандаж, хэнтэй хамтарч ийм хүүхдүүдэд туслахаа мэдэхгүй учраа олохгүй байсан. Тэгээд мэдсэн. Яг үнэндээ сэтгэл нь зовниж явдаг хүмүүс санаснаас олон болохыг ойлгосон. Тэр ч бүү хэл нэлээд хэдэн байгууллага газрууд сайн муу, тохирсон тохироогүй олон аргаар энэ асуудлыг шийдэх гэж оролдож буйг мэдсэн.

Гудамжны хүүхдүүдийн тоог олон газар олон янзаар хэлдэг. Глоб Интернэйшнл ТББ-ын судалгаагаар 2007 онд нийт 145 хүүхэд гудамжинд амьдарч байсан гэдэг. Өвөл зуны аль болохоос шалтгаалаад энэ тоо хэлбэлзэж байдаг. 2003 онд ЮНИСЕФ-ээс явуулсан судалгаагаар нийт 1200 гаруй хүүхэд орон гэргүй, дийлэнх нь асрамжийн газруудад, үлдсэн нь гудамжинд амьдардаг болох нь тогтоогджээ. Хамгийн гол нь цаана нь бүр олон мянган хүүхэд орон гэргүй болох, гудамжинд гарах эрсдэлд байна гэжээ.

Шилжилтийн үеийн их давалгаанд олон ч айл өрх хамагдан, амьдралд хөлөө алдсан. Гэр бүл дэхь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүүхэд сургууль завсардаж, хүнд хөдөлмөр эрхэлж, эрүүл мэнд, боловсрол хүмүүжлээрээ хохирсон. Архидалт хүчирхийлэл тэднийг дайжин зугтахад хүргэсэн. Гэр бүлээрээ орох оронгүй болох, эцэг эх салахад хүүхэд л хамгийн их хохирч хоцорсон. Нийгмийн эрүүл мэндийн байдал, хүчирхийллийн түвшин олон ч нялхсыг өнчин болгосон. Хүүхдээ тэжээж дийлэхгүй зарим эхчүүд манцуйтай үрээ гудамжинд үлдээгээд холдож байсан. Мянга гаруй хүүхдийн орон гэргүй болсон амьдралын түүх товчхондоо ийм.

Цагдаа нар тэднийг гудамжнаас олж, Хаяг тогтоох төвд авчирах үүрэгтэй. Тэндээсээ гэр бүлд нь буцаана, эсвэл аль нэг асрамжийн төвд хүргэж өгнө. Дүн өвлийн цагаар тусгай эргүүл явагдаж, орц хонгилоор орогнон байх тэднийг бүгдийг барьж авчрах ажиллагаа сүүлийн жилүүдэд зохиогдох болсон.

Цагдаа нар болон гудамжны хүүхдийн асуудал хариуцсан төрийн бусад ажилтнуудад засгаас өгсөн гол үүргүүдийн нэг нь гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлэх. Тийм ч учраас энэ хэд маань хүүхдүүдийг юун түрүүнд ирээдүйн гэмт хэрэгтэн гэдэг утгаар илүүтэй авч үзэх хандлага бий. Тэр нь хүүхдүүдэд хандах байдал, харьцах харьцаанд нь ч шууд нөлөөлж, нийгмээс ялгаварлагдахад нь улам түлхэц болдог. Үүнд бодлогын хувьд зохицуулалт хийх тодорхой шаардлага бий. Ажил үүргийг нь хүүхдэд ээлтэй байдлаар тодорхойлоод, өөрсдөд нь сургалт явуулж ойлгуулсан байхад манай цагдаа нарын хандлага сайжрах нигууртай.

Цагдаа нарын тийн сэрдэх нь мэдээж бас тодорхой хэмжээнд үндэслэлтэй. Өөрсдийнх нь өгсөн тоо мэдээллээр ихэнх хулгайн 80 орчим хувийг гудамжны болдоггүй бяцхан борууд хийдэг. Харин амиа зогоохын эрхэнд ийм хэрэг үйлддэг ч хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт холбогдох нь тун ховор болохыг ТББ-ын судалгаагаар тогтоосон.

Өнөөдөр Монголд 50 гаруй асрамжийн газар ажиллаж байна. Ихэнхи нь 10-20 хүүхэдтэй, цөөн хэд нь 100 гаран хүүхдийг асарч халамжилдаг. Гэвч эндээс зугтаж гардаг хүүхдүүдийн яриагаар зарим нь яг л шорон шиг гаргалгүй цагдаж байдаг, том хүүхдүүд нь багуудаа, мөн ажилтнууд нь хүүхдүүдийг бие сэтгэлээр нь дарамталж дээрэлхэж зовоох нь ердийн үзэгдэл, идэж унтахаас өөр юм хийхгүй мөртлөө дураараа байж бас болдоггүй, юм сурч мэдэж, ажиллаж мөнгө олох боломжгүй гэх мэт бэрхшээл тулгардаг ажээ. Зүгээр сонирхсон хүмүүс бүү хэл сэтгүүлчид очиход оруулдаггүй асрамжийн газруудын талаар уншиж сонсож байсан санаанд орж билээ.

Хүүхдийг ивээх сан гэх мэт олон улсын хэмжээний төрийн бус байгууллагууд хүүхдийг ийнхүү байгууллагын хүрээнд өсгөх нь ихээхэн хор уршигтайг нотолдог. Тэд хүүхдийн эрх ашиг байгууллагын эрх ашиг дүрэм журмаас хэзээ ч дээгүүр тавигддаггүй агаад, цалин авч ажиллаж байгаа асрагчид нь яагаад ч эцэг эх шиг ойр халуун дотно байж чаддаггүй, байнга бусдын үгээр захиргаадалтан дор байдаг, хүүхэд өсвөр насанд хүрээд тодорхой эрх чөлөөг эдлэх ёстой атал тэгдэггүй, эцсийн эцэст өсөж том болохын цагт ердийн гэр бүлд өсөөд олж авдаг нийгэмд биеээ авч явах туршлага, амьдрах ухааныг эзэмшээгүй байдаг нь тогтоогдсон байна.

Аз болоход Монголд байдаг бүх асрамжийн газар ийм биш бололтой. Дээрээс авсан үүргийг биелүүлэгчид өөрсдийн санаачлагаар үнэн сэтгэлээсээ юм хийж буй хүмүүсээс эрс ялгардаг ажээ. Миний хамгийн сайн мэдэх нь Бадамлянхуа хэмээх Яармагт байрладаг 120 гаруй хүүхэдтэй халамжийн төв байх. Эргэн тойрны айлуудаас Lotus Child хэмээх өнгөлөг хаягнаас өөр ялгагдах юмгүй 2 хашаанд 6 байшин, 12 гэр байна. Байшинд нярай хүүхдүүд, 6 хүртэлх насныхан, гэрүүдэд арай том хүүхдүүд нь, ээж хэмээгч асрагчийн хамтаар, “өрх” бүр 9-10 гишүүнтэйгээр амьдран сууна. Том хашаанд охид, 6 хүртэлх насны хөвгүүдийн хамтаар, жижигт нь 7-оос дээш насны хөвгүүд тусдаа ч ойрхон байрлана. Хашаандаа худагтай, ус халаах төхөөрөмжтэй, гоожууртай угаалгын өрөө, усыг нь татдаг бие засах газартай.

Өөр нэг хашаанд тус төв нь өөрийн бага сургууль цэцэрлэгтэй. Томчууд нь ердийн хүүхдүүдийн хамтаар ойр хавийн дунд сургуульд сурна. Онц сурдаг ирээдүйтэй хэдийгээ бас харамгүй дэмжиж, 3-ыг нь ч Орчлон дунд сургуульд явуулна. Өглөө босоод бүгд гарч өгнө. Үдээс хойш ээж асрагч нар дээрээ ирээд багачууд нь шавиагаа ханатал тоглож, томчууд нь даалгавраа хийж гэрээ цэвэрлээд бас хамт тоглохоор шамдана. Хашааны голд байдаг үсэрдэг, пүрштэй тоглоом нь үргэлж эзэнтэй, хүүхдийн инээд цуурайтаастай. Тэд Монгол гэртээ гэр хорооллын ерийн нэг айл шиг гэрээ цэвэрлэж, хоол хийж, хувцасаа угааж, багачуудаа асарч, “ээж” хэмээх хүнтэйгээр өсөж хүмүүжинэ. Хүүхдүүд хэрвээ хүсвэл хэлээд тус төвийг орхин явж болно. Тэднийг барьж цагдах хүн, түгжих цуурга цоож байхгүй. Байгууллагын дүрэм хэмээх хатуу чанд зүйлгүй, хүүхдийн хэрэгцээг бодолцож уян хатан өөрчлөлт хийнэ. Энд хүүхдүүд сэтгэл зовних зүйлгүй жаргалтай сайхан бага насыг өнгөрүүлж байна.

Үүсгэн байгуулагчид нь анх Иог бясалгалын хичээлд сууж байгаад танилцсан түүхтэй. Бясалгалын багш гадаад эмэгтэй нь навтарсан хувцастай, шороо тоосонд дарагдсан хүүхдүүдээс бэргэж сэжиглэх нь бүү хэл таарах бүртээ идэх юм өгч, заримыг нь гэртээ дагуулж ирээд угааж, цэвэрлэж, хувцасыг нь сольж асарч тойлохыг тэд гайхах бишрэх, мөн өөрсдөөсөө ичих холилдон харсан. Удахгүй хамтарч ажиллах болсон. 1995 онд ТББ байгуулаад, хүүхдүүдийнхээ төлөө хамаг арга чарга гадаад дотоод холбоо сүлбээгээ ашиглан тэд санхүүжилт, дэмжлэг олж байсан. Маш олон хүн бага багаар тусалсан. Монголчууд мөнгө өгч чадахгүй ч хэрэгтэй хүнтэй нь холбож өгөх, өөрөө ирж туслах, гудамжинд хүүхэд олдвол авчирч өгөх гээд өөр өөрийн чадах чинээгээр тусалж байсан. Удахгүй харин мөнгө өгөх ч чадалтай болсон. Өмнө нь зуун хувь гадны буяны байгууллагуудад түшиглэн санхүүжилтээ олдог байсан бол одоо энэ нь 70 хувь хүртэл буурсан. Цаашид ч Монгол байгууллага хүмүүсийн хувь нэмэр нэмэгдэх төлөвтэй.

Асар олон хүний сэтгэлийн үр ийнхүү өөр хаана ч байхгүйгээр дэлгэрсэн. Тэд бол улсын асрамжийн газрууд гудамжны хүүхдүүд авдаггүй, олон улсын байгууллагуудын тусламж орж ирээгүй байхад, төрөөс өчүүхэн ч санхүүжилтгүйгээр өдий зэрэгт төвөө хүргэсэн. Одоо ч сайн яваа хүүхдүүдээс нь сайхан мэдээ сонсогддог.

Харин ээж асрагч нар нь их солигддог, зарим үед ажилтны тоо хүрэлцээгүй, хүүхэдтэй ялангуяа эрэгтэй хүүхэдтэй ажиллах туршлага дутдаг, цөөн хэдэн хүмүүсийн нуруун дээр дэндүү их үүрэг ачаа ногддог, сайн дураар ирж ажилладаг нь ихэнхи нь гадаадууд байдаг гээд тэдэнд дутагдаж буй зүйлүүд ч бий. “Монголчууд улам олноороо ирж туслаж байгаасай, хүүхдүүдтэй маань нөхөрлөж, тусалж дэмжиж, өөрсдийн мэддэг чаддагаасаа зааж өгдөг байгаасай. Хамгийн гол нь тэдэнд маань сэтгэлийн дэм, өөртөө өөрийн ирээдүйд итгэх итгэл, өөдрөг сэтгэл бий болгож өгөөсэй” гэж Бадамлянхуагийнхан хүсэж, найдаж байгаа.

 

Ирээдүйд бид хүүхэд бүрээ хариуцлагатай эцэг эхийн ёсоор хайрлан өсгөж, халуун дулаан гэр бүлийн орчинд хүмүүжүүлж чаддаг болохын цагт, золгүй явдлын улмаас өнчирсөн, хаягдсан хүүхдийг удам судар, царай зүс, өвчин эмгэг гэх зэргээр ялгаварлан гадуурхалгүй энэрэн өсгөдөг болохын цагт ийм байгууллагын хэрэг үгүй болно. Тэр болтол бидний хийж болох хамгийн чухал зүйлүүдийн нэг бол өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийн тэднийг дэмжих явдал юм.

 

Хорвоо дэлхий хайранд умбаж байг

Нүүр хуудас No Comments

love.jpg

Өсвөр насны орон гэргүй хүүхдүүд өөрсдөдөө юу хэрэгтэйг сайн ойлгодог

Мэдээ, мэдээлэл, судалгаа 3 Comments

2003 оны байдлаар Улаанбаатарт 1200 орчим орон гэргүй хүүхэд байсны 880 нь ямар нэг асрамжийн газарт, 60-70 нь гудамжинд, 40 нь хаяг тогтоох төв, 160-170 нь Хөдөлмөр, Хүмүүжил, Сургалтын төвд байрлаж байсан юм байна.

Өвөл хүйтэн цагт цагдаагийнхантай хамтарсан эргүүлүүд явж гудамжинд хонож буй хүүхдүүдийг барьж, ийм газруудад хүргэж өгдөг юм байна.
Хараа хяналтгүй хүүхдүүд дунд явуулсан ярилцлагаас үзвэл, ихэнх асрамжийн газар нь шорон аятай хүүхдүүдийг гаргалгүй хашиж байдаг, хүүхдүүд хооронд нэг нэгнээ зодож дээрэлхэх, мөн хүмүүжүүлэгч нартаа зодуулах зэрэг нь ердийн үзэгдэл байдаг байна. Тийм ч учраас зарим нь оргон зугтдаг. Хүмүүжүүлэгч нарын хандлага, харьцаа зэргээс дотоод уур амьсгал нь хамаардаг.

Өөр нэг шалтгаан бол асрамжийн газарт байхад хийх юм олддоггүй, идээд унтаад, хүний эрхээр байхаас өөр арга байдаггүй гэжээ. Сурах, хөгжих, ажил хийж мөнгө олох гэх мэт боломж нөхцөл бүрдээгүй гэж дүгнэжээ. Өсвөр насны ийм хүүхдүүд өөртөө юу хэрэгтэйг ойлгож ухамсарласан байдгийг эдгээр ярилцлагууд харуулсан байна.

Ойрын хугацаанд хийж болох зүйлс - миний санал

Нүүр хуудас 8 Comments

Монгол Хүүхэд Санаачлагад сэтгэлээрээ нэгдэж буй хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хийж бүтээх урин зун цаг хаяаанд ирлээ.

Эхний ээлжинд энэ асрамжийн газруудад байгаа хүүхдүүдийг дагуулж яваад цэвэрлэгээнд гарна гэж бодож байгаа. Хамгийн түрүүнд хийх ажил бол голуудаа цэвэрлэж авах: Сэлбэ, Туул гэх мэт. Дараа нь мод тарих. Өмнө нь зар тарааж, хамтарч хийх хүмүүсийг мөн уриална.

Бээлий, маск, өдөр оройн хоол, гудамжны хүүхдүүд оролцвол солих хувцас гээд бас бус юм хэрэг болох тул байгууллагуудтай ярилцаж дэмжлэг авна. - ямар байгууллага дэмжих бол?

Хүүхдүүдээ мэдээж удаан хугаацаагаар зүгээр ажиллуулаад байхгүй. Дундуур нь хэрэгтэй юм зааж өгч, уралдаан тэмцээн явуулж хөгжилтэй байлгана. Мөн заалгая гэсэн зүйлсийг нь сургалт зохион байгуулан зааж өгнө. Сайн дураараа юм зааж өгөхөд бэлэн гэсэн хүмүүсийн жагсаалт эхнээсээ гарч байгаа тул та бүхэн нэгдэж болно.

Мөн нэлээд хэдэн компьютэр олох хэрэгтэй болно. Үүнийг хийх хүн гарч ирсэн - блогчин хүү. Түүнтэй хамтарч болно.

Сургалт бас бус ажлаа асрамжийн газрууд дээр нь явуулна. Яваандаа тусдаа өөрсдийн байртай болбол тэндээ хийнэ. Мөн сургалтын төвүүдтэй хэлэлцээ хийж, сайн юм сурах хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр элсүүлнэ. Сурах мөнгөө өөрөө олоход нь тусална.

Тэгэхийн тулд мөн ажил олгодог газруудтай хэлэлцээ хийх болно. Манай идэвхтэнүүд дунд тэгэж чадах хүмүүс, тийм хүмүүс мэддэгүүд бас бий гэж ойлгож байгаа. - энэ талаар тодорхой санал авмаар байна.

Ер нь Монголдоо байгаа, шууд гар бие оролцох хүмүүс их хэрэгтэй байгаа.
Өөр оронд байвал сэтгэл санааны дэмжлэг, мөн шинэ сайхан санаагаар туслаж хувь нэмэр оруулж болох юм.

Хүүхдийн чуулган, Амьдрах ухаан асрамжийн төв - ЧУХАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл, судалгаа 10 Comments

“Хүүхдийн мэдрэмжтэй өмгөөлөл хамгаалал” чуулганд 2 өдөр суулаа. Хүмүүс ам хэрэг дээрээ аймаар сайхан амлалт гаргаж , хийж байгаа 2 ийн хооронд олон зөрүү байсан авч энд ирсэн хүмүүсийн тухайд л арай өөр юмаа. 27 сумын хэсгийн байцаагч, олон нийтийн ажилтан, нийгмийн ажилтан, 21 аймгийн хүүхдийн төлөө төвийн дарга нар гээд л ……Хүний төлөө сэтгэл зүрхээ гаргаад явж байгаа хүмүүсийг хараад ядаргаа ч байхгүй болчихов. Хурал дуÓсахын үед байхаа “Амдьрах ухаан” төвийн Тунгалаг гээд охин 100 гаран хүүхдийн төлөөлөн ирж үг х